Тусгай дуут дохио хэрэглэж байсан 1286 машины зөвшөөрлийг цуцалжээ
2018/05/25
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв, Замын цагдаагийн албатай хамтран нийслэлийн хэмжээнд хэсэгчилсэн шалгалтыг явуулжээ.
Шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут, гэрлэн дохио тавьж хэрэглэсэн 22 жолоочид 2.2 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.
Хуучин журмын дагуу өнгөрөгч 2017 онд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 2239 тээврийн хэрэгсэлд олгож байжээ. Харин уг журмыг боловсронгуй болгож шинэчлэн баталснаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2018 оны эхний таван сарын байдлаар зөрчилтэй 1286 тээврийн хэрэгслийн дуут дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалж, Журамд заасан зөвхөн тусгай чиг үүргийн 953 тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгожээ.
Муухай шатлаа · 2018/05/25
Түгэжрэлээс зугатах гэж би тусгай дохиог 10 сачар авсан юм даа. Ингээд 10 саяар шатдаг байна шүү