Нэгэн цагт төрсөн эгч дүүгээс дутуугүй дотносож, загварын ертөнцийн "эм хоёр загал" хэмээх хоч хүртэл зүүгээд авсан мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа, Х.Бадамгэрэл нарыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ.

Гэтэл хаана ч явсан хамтдаа явж байдаг эрхэм бүсгүйчүүд муудалцаж эхэлсэн талаар хэвлэлийн шар хуудаснаа бичигдэх болсон юм. Саяхан Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ цолуулсан Мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа  бусад загварын агентлагуудаа гадаадын баячуудад залуу охидыг зуучилдаг гэх утгатай ярилцлагыг хэвлэлд өгсөн. Харин үүний хариуд   Мисс Х.Бадамгэрэл энэхүү яриаг чихнийхээ хажуугаар дуугүй сонсоод өнгөрч чадсангүй бололтой.

Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа "ишшш зайлуул даа. Хэн нь хэн байсныг хамт байсан бүхэн хэлчихнэ дээ. Намайг доромжлох тусам би улам хичээж, улам мэрийж улам их сайн сайхан зөв зүйлсийг хийнэ. Хэн нь юу хийж чадаж байгаагаар нь л дүгнэнэ. Хэн хэл ам сайн хийснээр нь дүгнэдэггүй юм шүү дээ. Өөрөөр өөрийгөө зөвтгөх арга өөрт чинь байхгүй… Хөөрхий дөө. Хэцүү л байгаа юм байна л даа. Тиймээс л элдэв зүйл зохиож ярьж, өөрийгөө өрөвдүүлэх гээд. Хэхэхэ. Зүгээр л харж бай. Би зорилгодоо хүрнэ. Тэр цагт ийм зүйл ярьж байсан өөрийг чинь илүү олон хүн өрөвдөнө" гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Нэг салбарын цагтаа үй зайгүй нөхөрлөж явсан бүсгүйчүүд юунаас болж муудалцах болсоныг тэд л мэдэж буй хэрэг. Ямартай ч сүүлийн үед хэвлэлээр хүртэл нэгэн рүүгээ дайралт хийдэг болсон бололтой.

Д.Ана