UBH центрт гал гарч, Prius-20 маркийн машин шатлаа
2018/05/31
Өчигдөр буюу 2018 оны 5-р сарын 30-нд хотын “А” зэрэглэлийн бүсэд UBH центрийн хойно байрлах хогийн цэгт гал гарчээ. UBH центрийн түрээслэгч болоод ажилчид уг хогийн савны дэргэд цаасан хайрцаг болон шатамхай эд зүйлсийг хаядаг бөгөөд түүнийх нь дэргэд тамхи татсанаас гал гарсан гэдгийг UBH центрийн ажилтнууд хэллээ.
Гал барилгын гадна хэсэгт хүрч, галын утаа агааржуулалтын хоолой руу орж барилга бүхэлдээ утаанд автсан тул UBH центр дотор байсан бүх хүнийг барилгаас гаргасан бөгөөд галын дуудлага өгсөн байна.
Нийслэлийн онцгой байдлын газраас энэ талаар тодруулахад “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд хог шатсаны улмаас иргэн А-гийн эзэмшлийн “Пирус-20” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 18:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 19:00 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан” гэв.
Онцгой байдлын ажилчид шуурхай ирснээр галыг цааш даамжруулалгүйгээр унтрааж чадсан. Хэрвээ ОБЕГ-ын алба хаагчид шуурхай ирээгүй бол ШШҮХ-ийн цогцос хадгалах хэсэг UBH-ийн хойд талын зогсоолд байсан машинууд шатах эрсдэлтэй байсан юм.
Галын улмаас барилгын зүүн хойд хэсэгт байсан “PRIUS-20” маркийн машин шатсан.
Машины эзэн “А”-ийн хэлснээр: Миний машинд бичиг баримт болоод нэг ширхэг гар утас байсан. Манайхан маш бүдүүлэг татсан тамхиа шууд цонхоороо хаядаг үүнээс болж гал гарсан байх. Би гал гараад миний машин шатсан хойно ирлээ. Хогийн цэгт гал гараад машин шатах үед манай ажлынхан гурван галын хор цацсан ч унтрааж чадаагүй гэсэн. UBH барилгад оффис түрээсэлдэг нэг давхрын дэлгүүр, ресторанууд хогийн цэгийн гадна цаасан хайрцгаа овоолоод хаячихдаг. Мөн энэ барилгад ажилладаг хүмүүс хогийн цэгийн наана тамхи татдаг. Тэд тамхины ишээ унтраалгүй хаясны улмаас хогийн цэг шатаж, улмаар гал машин руу орсон гэж бодож байна. Галын шинжээчдийн дүгнэлт гарахаар буруутай этгээд олдох байх. Миний машинд ямар ч гал гаргах зүйл байгаагүй.
2018 он гарснаар сүүлийн 2 сард улсын хэмжээнд объектоос үүдэлтэй гал түймэр нийт 723 удаа гарч, 7.9 тэрбум төгрөгийг гарз хохирол учирсан бөгөөд 14 хүн нас барж, 12 хүн түлэгдэж, 319 орон сууц, гэр шатсан байна. Объектын гал түймрийн шалтгааныг үзэхэд ихэнх хувь нь пийшин, зуухын цонолтоос болдог мөн ил задгай үнс асгах, татсан тамхиа унтраалгүй хаях зэрэг шалтгаануудаас улбаалан гардаг байна. Иргэд та бүхэн ил задгай хог шатаахгүй мөн татсан тамхиа байнга унтрааж байхыг сэрэмжлүүлж байна.
Г.Ануударь
Зочин · 2018/06/04
Ene door baigaa lalar xunii unergui lalar be.olon hun chamaig haraana
Зочин · 2018/05/31
Muusain barilguud shataj l baig bogloo uusgesen vumnuud mashin tavidag gazraa tavihgui dee
Зочин · 2018/05/31
Muusain barilguud shataj l baig bogloo uusgesen vumnuud mashin tavidag gazraa tavihgui dee