Гаалийн дахин нэг байцаагч ял авлаа
2018/06/04
Гаалийн байгууллага байцаагч нараа авилгаас хол байлгахын тулд тодорхой хугацаанд ажилласан байцаагч нараа өөр газарт сэлгэн томилдог. Гэсэн ч гаалийн байцаагч нар авилгын хэргээр Монгол улсын шүүхээс ял авсаар байна. Энэ удаад бид Замын-Үүдийн гаалийн байцаагчийн авилгын хэргийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
Ц.А нь Дорноговь аймгийн Сайншанд сум дахь Гаалийн газарт улсын байцаагчаар ажиллаж байхдаа хилийн боомтод 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн, 76,8 кг чулууг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал бий болгон, зөрчил гаргагч Т.О- буцаан өгсөн гэмт хэрэгт холбогдсон байна.
Тэрбээр энэ талаараа мөрдөн байцаалтын явцад “...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын хилийн гарах талын чиглэлд ажил үүргийн хуваарийн дагуу хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Өглөө 08:46 минутын үед 96-94 ДГА улсын дугаартай фургон маркийн машинтай Т.О машиныг гарах талд хил дээр шалгасан. Шалгалтыг тээврийн хэрэгсэлд кабин дотор буюу заалны хамгийн ард талын суудлын доод хэсэгт хар өнгийн том цүнхтэй зүйлийг шалгасан. Шалгахад дотоод байгалийн чулуу байсныг илрүүлэн дотогшоо ажлын байрандаа авч орж, баталгаат жингээр жинлэж үзэхэд 76,8 кг байгалийн чулуу байсан... ингээд чулуу хураасны дараа тэр өдрөөс эхлээд бага хүүхэд нь элэгний эдгэшгүй өвчтэй өр, ширтэй гэх мэтээр янз бүрийн зүйл ярьсан, чулуугаа авъя гэж их гуйсан... ингээд түүнээс хураан авсан чулууг нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой өгсөн...” хэмээн мэдүүлсэн байна.
Ял авсан гаалийн байцаагч хэн бэ?
Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн нягтлан бодогч, мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хотод амьдардаг. Урьд ял шийтгэгдэж байгаагүй.
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт зааснаар гаалийн байцаагч нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаардаг ба Ц.А нь гаалийн газарт шалгагч, улсын байцаагчаар 2000 оноос эхлэн ажилласан байна.
Гаалийн Ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/213 тоот тушаалаар Сайншанд дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдож Гаалийн газрын албаны даргын баталсан хуваарийн дагуу Ханги дахь гаалийн салбарт сэлгэн ажилласан байна. Үүнээс үзэхэд Ц.А-г төрийн тусгай албан тушаалд 18 жил ажилласан, албан үүрэг, бүрэн эрхээ ухамсарласан төрийн туршлагатай албан тушаалтан юм.
Шүүх түүний хэргийг хэрхэн шийдвэрлэв?
Анхан болон давж заалдах шатны шүүхээр түүнийг гэм буруутай гэж үзэж ял оноогоод байна. Тодруулбал, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэсэн байдаг.
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 он 03 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,
6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аод оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдсугай” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасах ялын хугацааг тэнсэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг хүчингүй болгож,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасан байна.
Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг гэм буруутай гэж үзээд ял оноолоо. Энэ бол гаалийн байцаагч нарын ял авч байгаа олон үйлдлүүдийн нэг нь. Үүний цаана өчнөөн хэрэг байгаа бөгөөд бид эдгээр хэргүүдийг цувралаар хүргэх болно.
ЭНЭ ҮНЭЭН · 2018/06/05
ГААЛЬ, ТАТВАР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН БҮГД АВИЛГАЧИД. ТЭНД ОРОХЫН ТУЛД МӨНГӨ ТӨЛДӨГ, ТӨЛСӨН МӨНГӨӨ ОЛЖ АВАХЫН ТУЛД АВИЛГА АВДАГ, БАРИГДВАЛ ШОРОНД, БАРИГДАХГҮЙ БОЛ ЗАЙСАНД БАЙР АВНА, ЛАНД200 УНАНА, ЭХНЭРЭЭ СОЛИНО, ДАРАА НЬ ШОРОНД... ХА ХА ХА.. ҮҮНИЙГ ХҮН БҮР МЭДНЭ, МЭДСЭН Ч ЯАХ Ч ҮГҮЙ. ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ.
Зочин · 2018/06/05
Гаалийн дахин нэг байцаагч ял авлаа..юу гэж ч ойлгож уншмаар юм бэ дээээээ
ЗОЧИН · 2018/06/05
ГААЛЬ, ТАТВАР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН БҮГД АВИЛГАЧИД. ТЭНД ОРОХЫН ТУЛД МӨНГӨ ТӨЛДӨГ, ТӨЛСӨН МӨНГӨӨ ОЛЖ АВАХЫН ТУЛД АВИЛГА АВДАГ, БАРИГДВАЛ ШОРОНД, БАРИГДАХГҮЙ БОЛ ЗАЙСАНД БАЙР АВНА, ЛАНД200 УНАНА, ЭХНЭРЭЭ СОЛИНО, ДАРАА НЬ ШОРОНД... ХА ХА ХА.. ҮҮНИЙГ ХҮН БҮР МЭДНЭ, МЭДСЭН Ч ЯАХ Ч ҮГҮЙ. ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ.
Hi · 2018/06/05
Дахин нэг гаалийн байцаагч ял авлаа
ЦЭЦЭГ · 2018/06/04
ГААЛИЙН БАЙЦААГЧ ХЭЦҮҮ АЖИЛДОО
иргэн · 2018/06/04
айл гэр үймүүлж явах нь төрийн албан хаагчийн ёс зүй нь ямар байгааг харуулж байга бусуу
иргэн · 2018/06/04
Замын үүдийн гааль гэлтгүй хорио цээрийхэн ч гэсэн авилга авдаг Замын-үүдийн ургамал хамгаалал хорио цээрийн улсын байцаагч