Амаржаад удаагүй байсан бүсгүй эмнэлэгийн цонхоор үсрэн амиа алджээ
2018/06/05
Энэхүү хэрэг нь зургаадугаар сарын 1-нд ЭХЭМҮТ-д гарсан байна. Хохирогч эмэгтэй 27 настай бөгөөд тэрбээр тавдугаар сарын 26-нд тус эмнэлэгт эрүүл саруул амаржсан байжээ. Хэрэг болох үед тэрбээр сахиуртай байсан ч гурван давхарын цонхоор үсрэн амиа алдах үед нь сахиур нь унтаж байсан гэнэ. Үүнээс гадна эмнэлэгийн бусад ажилтнууд ч түүнийг цонхоор үсрэх хүртэл анзаараагүй гэнэ.
Одоог хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэрэг болсон ЭХЭМҮТ-өөс тодруулахад хэрэг гарсан нь үнэн. Энэ талаар хуулийн байгууллага шалгалт хийж байгаа учир өөр мэдээлэл алга гэсэн хариулт өгсөн юм.
iim yhel songoson eneedriin yhaantnyyd?... · 2018/06/07
Mongoloon aldmaryyd aa!!!ta nar iimerhyy l baina!ta nariin amidral heencherlel chini zygeer l (Hosin Sog)baina,odoo ene sogoon orhij delhiitei en zeregchej syraach!sain yumnaas olj syralzaach!ardchilaliig bid yharsan adgiin nobsnyyd gedegiig amidaralaaraa ted haryylsan luibarchid hylgaichid baijee!gej tyyhend temdeglen yldeene.ylamjilalaasaa syralzaasai daa,Mongolchyyd mini!