"Asia Model Festival Awards" загварын наадам Солонгосын Сөүл хотноо энэ сарын 16,17-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадам нь 9 дахь удаагаа зохион байгуулагдсан. 

Тус наадамд Монголоос "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ж.Дамдинсүрэн, С.Сарнай нар оролцон "Asia Model Star" шагналын эзэд болжээ. Энэхүү шагналыг 14 орны загвар өмсөгчид хүртсэн байна.

Уг наадмыг SBS, Arirang зэрэг томоохон телевизийн сувгаар дэлхийн 140 гаруй шууд дамжуулсан юм. "Asia Model Star" загварын наадам нь Ази тивийн хамгийн алдартай загварын наадам бөгөөд олон улсын хоёр номинацтой. Үүний эхнийхэн нь загварын тайзнаа шинээр төрөн гарч буй загвар өмсөгчид өрсөлддөг "Asia new star model". Хоёрдахь шагнал нь уг наадамд оролцож буй Азийн орнуудаас эрэгтэй, эмэгтэй шилдэг загвар өмсөгч шалгаруулах "Asia Model Star" юм. Энэхүү шагналаар өөрийн орондоо олон жил загвар өмссөн мөн "Asia Model Festival Awards" наадмын болзлыг хангасан загвар өмсөгчдөд олгодог журамтай аж.

"Asia Model Star" шагналын эзэд болсон загвар өмсөгч Ж.Дамдинсүрэн, С.Сарнай нартаа баяр хүргье.

 

Д.Ана