Хувийн автобус компаниуд даварсаар давгын оронд гэдэг үгийг утгаар нь хэрэгжүүлж  ашгаа хөөсөөр тасалбарын үнийг нэмж олон нийтийг хохироож байна.  Өөрөөр хэлбэл  өнөөдөр  тэд төрөөс татаас авдаггүй юм шиг аашилж,  тасалбараар л ашиг олдог, энэ нь зардлын хаана нь ч хүрдэггүй гэж ирээд л  энхийн цагаан тагтаа  царайлж өөрсдийгөө өмөөрдөг.  Үнэн хэрэгтээ тэдгээр хувийн автобус компаниуд  алдагдалд орох нөхцөл байдал үүсээгүй. Тодруулбал хувийн автобус компанийн автобус үйлчилгээнд гарах бүртээ  шатахууны мөнгөнөөс гадна чиглэлээсээ хамаарч  өдөртөө 20 000 -50 000 төгрөгийн  ашиг олдог юм билээ. Энэ нь ажилчдын  цалин мөнгөн болоод таардаг гэж байгаа.

Харин төрөөс сардаа нэг автобусанд 2 хvртэлх сая төгрөгийн татаас өгдөг. Үүний  60 орчим хувь нь цэвэр ашиг болдог бөгөөд энэ нь даварсан хувийн автобус компанийн  vйл ажиллагаагаа тогтмол явуулах үндэс нь болдог.  


Энэ бол ямар ч нотлох албагvй vнэн. Тэгэхээр  хувийн хэвшлийнхэн ашгаа нэмэгдүүлж,   төрөөс авч байгаа  татаасаа нэмэх гэж  түмэн олныг хохироож байгаа юм. Ингэхдээ  хууль зөрчиж байгаа юм.  Энэ талаар Нийслэлийн авто тээврийн газраас тодруулахад, “Өнөө өглөөний байдлаар нийслэлд том оврын автобусны үйлчилгээ эрхэлж байгаа 23 аж ахуйн нэгжүүдээс нийслэлийн өмчийн Автобус-1, Автобус-2, Цахилгаан тээвэр, хувийн таван компани хуучин үнээрээ буюу 400 төгрөгөөр иргэдэд үйлчилж байна. Үлдсэн 15 компани хууль зөрчиж үнээ нэмсэн. Автобусны зорчих тасалбарын үнэ нэмэх тухайд Нийслэлийн тээврийн газар болон ТОАҮЭХ-ын харилцан тохиролцсны үндсэн дээр үнэ нэмнэ гэсэн журам байдаг. Үндсэндээ иргэдээс 500 төгрөг авч, үндэслэлгүйгээр үнээ нэмсэн нэр бүхий 15 компани Монгол Улсын Авто тээврийн тухай хууль болон Үнэт цаасны тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа юм”  хэмээн тайлбарласан.

Өнөөдөр ашиг хөөсөн хэсэг бүлэг нөхдүүдийн энэхүү хууль бус үйлдэлд анхаарал хандуулах ёстой хүн нь Үүл баатрын  цэрэг, Нийслэлийн тээврийн газар,  ШӨХТГ анхаарал хандуулах ёстой.  Болохгүй бол  тэднийг торгое.  Бүүр болохгүй бол гэрээгээ цуцлаад өөр хувийн автобустай компанитай гэрээ байгуулчихбал өнөөдөр иргэд ингэж хохирохгүй шүү дээ.  
Даварсаар байгаа хувийн  автобус компаниудыг чангалах цаг ирээд байгаа юм биш үү?