Өмнөд хөршийн нийслэлийн удирдлагууд нь тэнгэрийн нарыг төв талбайдаа дэлгэ цээр үзүүлдэг болсон юм гэсэн. Учир нь Бээжин хотын утаа “шар” гамшгийн хэмжээнд хүрсэн аж. Тэгвэл Улаанбаатар хот утаан дундаасаа харагдахаа болилоо. Хэтрүүлж хэлбэл иргэн замын цаадахыг харж чадахгүй шахам байна. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн анх зөөлөн суудалд тухлахдаа л утааг цэгцэлнэ хэмээн ам бардам хэлж “Хэрэв ойрын гурван жилийн дотор утаа буурахгүй бол надад хариу ц лага тооцоорой ”хэмээн амлаж байсан. Гэтэл хэлсэн үгээ гэнэтхэн мартаж хотын гэр хорооллы н хонд Багануурын нүүрс шахаж эхэлсэн нь гайхалтай. Яндангаар суунаглах хар утаа тэнгэрийн хэвлий рүү олгойдох нь хар бэхээр “хайрлаач” гэж бичих шиг санагдана. Гэвч агаарыг хайрлах хүн алга. Харин “Цэвэр агаар” гэсэн сайхан нэрийг ашиглан бизнес хийгчдийн тоо нэмэгдсэн. Тэрхүү нэрсийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүлж байна. Гэвч Ерөнхий сайд маань ичихгүй худлаа ярьж, өөрийнхөө балгыг улам гүнзгийрүүлсээр байх боллоо. Телвизээр “Утаанаас хэрхэн салах вэ” хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачид хорт утаанаас болж нийслэлийн иргэдийн эрүүл мэнд хэрхэн хохирч байгаа, мөн утааг багасгах талаар ямар гарц, гаргалаа байгааг ярилцлаа. Энэ үеэр Н.Алтанхуяг нийслэлийн гэр хорооллы н хонд нэгэн гайхалтай сургаал айлдав. Тэрбээр “Одоо бүгдээрээ галаа зөв түлээд сурчихъя. Тэгвэл агаарын бохирдол амархан арилна” гэж хэллээ. Монголын ард түмэн эрт цагаас л гал яаж түлэхийг хүнээр заалгаж байгаагүй. Нөгөө талаар галыг зөв түлнэ гэдэг бол аюулгүй орчноо хамгаалж, галын аюул гаргахгүй байхыг л хэлмээр санагдах юм. Гэвч Ерөнхий сайдын хувьд тийм биш аж. Тэрбээр “Галыг буруу түлснээс болж агаарын бохирдол ихэсч, утаа тортог нэмэгдсэн” гэсэн үндэслэл гаргасан бололтой. Энэ нь юу хэлээд байна вэ гэвэл балгаа нуух гэсэн бадарчны онигоо шиг, өөрийнхөө хэтэвчийг зузаалах гэж хөө тортог ихтэй Багануурын нүүрсийг гэр хороололын иргэдэд хоёр жил гаруй шахчихаад буруугаа бусдад тохож байгаа арга нь гэлтэй.

Мөн “Одоо нүүрс түлэхээ зогсооё. Шаталт сайтай, хөө тортоггүй шахмал түлш түлцгээе. Эхний ээлжинд 5000 тонн түлш бэлдсэн. Үүнийг боломж бололцоогоороо худалдаж ав. Гэхдээ гэр хорооллын иргэдэд анхааруулахад үнийг нь сонсоод шоконд орж болохгүй шүү” х эмээн үргэлжлүүлэн ярьж байна. Сар шинэ гэж байгаагаа шавхаж, байхгүй нэг нь бусдаас зээлж өрнөөс өрний хооронд шогшиж байхад бас ямар түлш яриад эхлэв гэж эгдүүцэх нэг нь ч байв. Тэрхүү агаар бохирдуулдаггүй, айл гэр хөргөдөггүй түлшнийх нь үн и йг сонирхвол нэг тонн нь 170 мянган төгрөг ажээ. Үнэхээр ч шоконд орчмоор үнэтэй юм. Одоо байтлаа Н.Алтанхуяг нэг тонныг нь 80 мянган төгрөгийн үнэтэй нүүрс шахдаг байснаа бүр даварч 170 мянган төгрөгөөр тоосго шиг шахсан, асах асахгүй нь мэдэгдэхгүй түлш шахах болжээ. Үүнийг нь хүлээн зөвшөөрч толгой дохин инээмсэглэж суугаа хотын дарга ер нь юу бодож байсныг таахад бэрх. Гэхдээ хотын дарга Э.Бат-Үүл сайн эцгийн буянаар таван ханатад байж үзсэн ч биш дээ. Гэр хорооллыхон юу түлдэгийг бараг мэдэхгүй биз. Н.Алтанхуяг ч гэр хорооллын хны тархинд ямар хүнд цохилт өгсөнөө мэдэхгүй малийтал инээгээд сууж байгаа нь харамсалтай. Арай гэж 80 мянган төгрөгөөр нэг тонн нүүрс аван түлж байхад ичих ч үгүй 170 мянган төгрөгийн үнэтэй түлш шахах гээд сууж байдаг. Уг нь Засгийн газрын тэргүүн “ Ард түмнийхээ амьдралыг яаж өөд нь татах вэ” гэж боддог байтал манай Е рөнхий сайд яаж эвийг нь олж хэдэн төгрөгөөс нь салгах вэ гэж боддог бололтой. “Асаагуур их элбэг байна. Гэхдээ гал асаадаг тусгай асаагуурыг Герман болон бусад орноос оруулж ир. Хүмүүс галыг зөв түлж сурах ёстой. Болж өгвөл мод, цаас хэрэглэхгүйгээр шууд нүүрс асаах арга ол” гэх инээд хүргэсэн даалгаврыг Ерөнхий сайд өгч байна. Тэгэхээр далд санаа нь Германаас газ оруулж ирж шахна. Түүний бэлтгэл ажлыг ханга гэсэн үг биз. Мөн нийслэлийн агаар бохир байгаа нь гэр орноо муу дулаалснаас болж их гал түлж агаарын бохирдол нэмэгдэж байна гэсэн санааг ч гаргалаа. Монгол гэрт амьдраад сурчихсан хүмүүс хаалгаа эсгийлэх, хаяагаа яаж манахаа арай ч Н.Алтанхуягаар заалгахдаа тулаагүй л байлтай. Ийнхүү хорт утааныхаа хэргийг өөр зүйл дээр тохсон Ерөнхий сайдын төгсгөлд нь гаргасан шийдвэр бол төслийн зуухыг оршин байгаа хаягаар нь бүртгэх ажээ. Х эрэв зуух аваад өөрөө ашиглаагүй цааш нь худалдаалсан болон хэн нэгэнд шилжүүлж өгсөн иргэнээс зуухныхаа төлбөрийг гаргуулж авах гэнэ. Ингэхдээ тус зуухн ы нэг бүрийн үнийг 300 мянган төгрөг гэж үнэлж байгаа аж.

Идэшний үхрийн үнээр хөдөө орон нутагт болон нийслэлд зарагдаад хэдэн жилийн нүүр үзэж байхад нь огт ам нээгээгүй байж гэнэт ийнхүү ухаан суух нь юу л бол. Мөн төслийн зуухаа хэн нэгэнд шилжүүлсэн иргэдээс авч буй торгуулийн мөнгө нь хаашаа орох вэ гэдэг нь ч бас анхаарал татаж байна. Өнгөрсөн онд утаа бууруулах гэж 22 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч утаа нь хэвээрээ үлдээд өнөөх төсвөөс гарсан 22 тэрбум төгрөг хаашаа ямар “салхинд хийсч” одсоныг хэн ч мэдээгүй. Ямартай ч иргэдэд гал түлэхийг зааж өгсөн Ерөнхий сайдаас доорх асуултад сэтгүүлчид хариулт авлаа. “Өчигдөр телевийн хэлэлцүүлгээр ороод та бүхэн утааны бүх бурууг иргэддээ тохон ярьж байна. Иргэд галыг буруу түлдэг. Зөв түл вэл утаа гарахгүй гэлээ. Утаа ганцхан иргэдтэй холбоотой асуудал уу? -Утааны асуудлыг нийслэл хариуцна. Бид шат шатандаа энэ ажлыг хийж байгаа. Өдөр бүр утааны тухай ярьж байна. Манайхан галыг буруу түлдэг юм байна. Утаа багасгах үнэтэй зуухыг зөв хэрэглэж чадахгүй байна. Өчигдрийн хэлэлцүүлгийг үзээд иргэд маань өнөө өглөө галаа зөв түлсэн байх. Санаагаар ч тэр юм уу өнөөдөр утаа бага байна. Бүр галаа зөв түлэх гэдэг өдөр зарлаад яаж түлэхийг зааж өгөөд, бүх айл нэгэн зэрэг зөв түлмээр байна. Юмыг жижиг гэж битгий бод жижгээсээ эхлэх учиртай. Ийнхүү хэнэг ч үгүй хариулах энэ эрхэм өчигдөр гэр хороололд л лав хоноогүй баймаарсан. Үнэхээр өглөө босоход утаа багасчихсан бол сайн л хэрэг. Харамсалтай нь Н.Алтанхуягийн хэлсэнчилэн түүний үгэнд орж гал асаах аргаа өөрчилсөн хүн байхгүй байх. Ерөнхий сайдын хувьд өчигдөр өглөөний утаа шингэн, бага санагдсан бол гэр хороололд амьдардаг миний хувьд өтгөн, цээж хорсгосон хэвээр л байсан даа. Энэ янзаараа бол Н.Алтанхуяг “Гал зөв түлэх” гэсэн уриатай сургалт гэр хорооллы н хны дунд явуулах бололтой.

В.НЭРГҮЙ