1

2009 онд Oklahama мужийн ойд амьдрах Jamison-ы гэр бүлийнхэнд ер бусын зүйл тохиолдож ямар ч сураггүй алга болцгоожээ. Ноён Jamison нь өөрийн эхнэр болох Sherilynn, зургаан настай охин Madyson нарийн хамт амьдардаг байв. Тэднээс олдсон хамгийн сүүлийн баримтат бичлэг нь 2009 оны 10-р сарын 8-ны өдөр шөнө дунд гэрийнх нь гадаа 6 настай охиных нь түргэхэн зуур бичсэн бичлэг байлаа. Яг энэ өдрөөс хойш тэднийг хэн ч олоогүй юм.

2

Алга болсны маргааш тэдний машиныг гэрээс нь 1 цаг гаруй явах газарт олсон байна. Машин дотор бүсгүйн цүнх, хэтэвч, Jamison-ы цаг болон хэтэвч, бяцхан охины тоглоом хийгээд бэлнээр 32,000 доллар байсан нь хүн бүхний гайхлыг төрүүлжээ. Эхэндээ цагдаа нар тэднийг хар тамхины наймаа хийж энэ бүх мөнгийг олоод сураггүй алга болох санаатай байсан байна гэж үзсэн ч энэ нь няцаагдсан юм. Учир нь тэд өөрсдөд нь байсан бүхнээ орхиод зүгээр л агаарт замхарчихсан хэрэг.

3

Түүнчлэн өөр нэг сонирхолтой явдал гэвэл Jamison хотын паб-ын бармен эрд өөрийнх нь гэр сүнстэй бөгөөд яах учраа олохгүй тун хэцүү байна. Эдгээр сүнснүүд нь энгийн сүнс биш бөгөөд тэдний амьдралд тун их дарамт болж байгаа талаар ярьсан байлаа. Тухайн үед бармен эр тоглоом болгоод өнгөрсөн боловч хожим бодоход Jamison үнэн сэтгэлээсээ аргийг нь олж ядан ярьж байсан тухай хэлжээ. Мөн тэдний гэрт нэгжлэг хийж үзэхэд Satan-ы библи гэх ном олдсон нь тэднийг чөтгөрийг шүтэж улмаар гэр бүлээрээ чөтгөрт амиараа тахил өргөсөн байж болох юм гэх таамгийг ч гаргасан байна. Гэвч тэдэнд чухам юу тохиолдсон хийгээд хэрэв тэд нас барсан бол цогцос нь хаана байгаа зэрэг нь асуулт хэвээр байгаа юм.