Хулгайн буугаараа гурван хүний амь насыг хохироосон гэмт этгээдийг баривчиллаа
2014/01/26
Цагдаагийн байгууллагын шуурхай дуудлагын утсанд энэ сарын 23-24-нд шилжих шөнө “Хөвсгөл аймгийн Улаан-уул суманд хөдөө малчин айлд гурван хүнийг буудан амь насыг нь хохироосон хэрэг гарлаа” гэсэн дуудлагын дагуу ЦЕГ-ын даргын тушаалаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогоор ахлуулан тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Баттөмөр, шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч тус аймагт ажилласан байна.
Хил орчмын тус суманд оршин суудаг иргэн Н /31 настай/, иргэн Б /25 настай эмэгтэй/ ах дүү хоёр 4 ба 7 насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг ажээ. Хэрэг гарахаас өмнөх өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас ажлаар явж байсан гэх хүмүүс Д /17 настай эрэгтэй/ гэгч хүүхдээ ах дүү хоёрт орхиод явсан байна. Хүүхдээ авах гээд маргааш ирэхэд нь гэрийн эзэн Н, Б, 17 настай Д нарын амь насыг хохироогоод 4 ба 7 насны хүүхдийг гэрт нь түгжиж алга болжээ.
Хэргийн мэдээллийн дагуу Улаанбаатар хотоос дээрх бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шуурхай гарч Хорьдол сарьдгийн нуруугаар самналт хийн 55 цагийн дараа гэмт хэрэгтнийг тайгад айлд байж байхад нь зэвсэглэсэн буу, сумны хамтаар баривчилсан байна.
Хэрэг гарахын урд өдөр тус сумын нэгэн айлд хулгай орж дарвинк маркийн буу, гурван шил архи алдагдсан бөгөөд бууны мөрөөр шалгаж үзсэн нь хэргийг шуурхай илрүүлэхэд нөлөөлсөн байна. Энэ хэргийг илрүүлэхэд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, хилийн цэргийн Улаан-уул дахь застав, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн алба хаагчид хамтран ажилласан байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь Хөвсгөл аймгийн харъяат, цэргийн алба хаасан, нутагтаа мал маллаж байсан, бага дунд боловсролтой 1993 оны Э, О нарын эрэгтэй байсан байна.
Мөрдөн байцаах газрын алба хаагчдын шуурхай ажиллагааны үр дүнд гэмт хэрэгтнийг ахин хүний амь насыг хохироож, өөр гэмт хэрэг үйлдэхээс нь өмнө баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
А.Баярмаа
Зочин · 2014/01/28
tsaazal !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2014/01/27
tsaazal
Зочин · 2014/01/27
олон нийтийн өмнө цаазлах хэрэгтэй....
Зочин · 2014/01/27
олон нийтийн өмнө цаажлах хэрэгтэй....
Зочин · 2014/01/27
цаазгүй орон болсон нь буруу
Зочин · 2014/01/27
Манай цагдаа ч хэрэг илрүүлэхдээ сайн ш дээ ер нь. бараг л ул мөргүй шахам ноцтой хэргийг илрүүлчихсэн л байдаг юм. Томцуул болон тэдний үр хүүхэд садан төрөл орооцолдсон л хэрэг л замхраад тэдний хөдөлмөр ур чадвар талаар болдог болохоос. Ухвар мөчид гэнэн **********рууд америкийн адал явдалт кино их дуурийдаг юм шиг байгаа юм. Тэнд хамаг юм дууссан хойно цагдаа ирдэг тухай гардаг даа.
Зочин · 2014/01/27
Mundag baina aa manai tsagdaagiinhan. Changa hatuu yallah heregtei. Gemt hergees uridichilan sergiileh arga bolno. Er ni ter uranii uurhainuudad esvel hund hortoi nohtsoluuded iimerhuu humuusiig nasaar ni ajiluuldag baival yasiin be.
Зочин · 2014/01/27
shuud tsaazaar av
Зочин · 2014/01/27
tsaaziin yal 2 yaltai yaltang tsaazallaa geed ter hun udaan tarchilj zovohgui tiimees buh nasaar ni horil ***laval taarna
Зочин · 2014/01/27
Tsaazaar tonilgoh heregtei
Зочин · 2014/01/27
al naad naraa ter elbeg dorj gejiig hel tsaaziin alaa sergee hvn alsan hvniig yaharai bidnii mongoor 25n jil tejeeh estoi yum be
Зочин · 2014/01/27
buh nasaar n horij hund ajil hiilguul
Зочин · 2014/01/27
buh nasaar n horij hund ajil hiilguul
Зочин · 2014/01/27
цааз
Зочин · 2014/01/27
93 onii joohon huuhduud bna shd
Зочин · 2014/01/27
huniig tanhaun hergeer ****rgolon ustagsan humuusiig tsaaz**** ni zuitei Zasgiin ordonruu buu bariad oroh gej baisan hund 23-n jil ugdug l yum bna lee elbegdorjoo 3-n hun alsan huniig yahiin harii dojligjavaa
Зочин · 2014/01/27
яг зөв. Цаазыг буцааж сэргээх хэрэгтэй
Зочин · 2014/01/27
tsaazal