Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийн үйл ажиллагааг 2014 оны 01-р сарын 24-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд зохион байгууллаа.

 “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Энхбат, Аймгийн ЗДТГ-ын дарга О.Чулуунбат, ЗДТГ-ын НХХ-ийн дарга Д.Дулмаа, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Ганбат, бүх хэлтэс агентлагийн дарга нар, ЭМГ-ын дарга, мэргэжилтнүүд, 15 сумын Засаг дарга, ИТХурлын дарга, эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн дарга нар, эмч мэргэжилтний төлөөллүүд оролцлоо. Аймгийн Засаг даргын орлогч Ш.Энхбат уг үйл ажиллагааг нээж, “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.

 Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Дулмаа Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгосныг орон нутагтаа баяртайгаар хүлээн авч буйгаа илэрхийлж, манай аймгийн эрүүл мэндийн үзүүлэлт дотор эх, хүүхдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт харьцангуй сайн байгаа, энэ амжилтаа улам бататган хамтран ажиллахыг уриаллаа.

 Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Үнэнцэцэг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэх 49 заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулан, сумдын Засаг дарга нарыг сумандаа албан ёсоор нээлт хийж, цаашид хамтран идэвхи зүтгэлтэй, эх хүүхдийн эндэгдэл, хүндрэлгүй ажиллахыг хүссэн юм.

alt

 Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар