НАМОХ-ны удирдах зөвлөл хуралдана
2014/01/27
Монгол Улсын ирээдүйн шилдэг боловсон хүчин, улс орны ирээдүйг тодорхойлогчид болох МАН-ын дэргэдэх хамгийн отгон байгууллага НАМОХ-ны удирдах зөвлөл өнөөдөр 18.00 цагаас хуралдаж чуулганыхаа товыг гаргах гэж байна. Өнгөрөгч хугацааны алдаа оноондоо дүгнэлт хийж, дотоодын шинэчлэлийг эхлүүлээд байгаа МАН-ын шинэчлэлийн буухиа ийнхүү үргэлжилж байгаа юм. Тус байгууллагын Бага хурал энэ сарын 23-ны өдөр хуралдаж, улмаар чуулганаа зарлан хуралдуулах товыг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэхээр болж ийнхүү өнөөдөр хуралдах нь.
Өнгөрч одож буй могой жилд МАН-ын Бага хурал, Их хуралдаанаа амжилттай зохион байгуулж, улмаар намын дэргэдэх НАМЭХ-ны хуралдаан болж, удирдлагаа сонгосон билээ. Энэ бүгд хуралдаанаар шинэчлэлийн гол бодлогоо барьж, дүрмээ хэлэлцэн удирдлагаа ч өөрчилсөн юм. Харин өнөөдөр ийнхүү хамгийн отгон байгууллага НАМОХ ээлжит хурлаа зохион байгуулах аж.