Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн Монголын Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нарт холбогдох албан тушаалын гэмт хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн байна.  Шүүхээс Д.Загдсүрэнг албан тушаалын байдлаа хэтрүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн 266.2-т заасны дагуу 3 жил хорих ял оногдуулаад Өршөөлийн хуульд хамруулан ял эдлэхээс чөлөөлж шийдвэрлэсэн байна. 

Хэргийг эргэн сануулахад  Д.Загдсүрэнг албан тушаалын байдлаа ашиглан МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хаших явцдаа тус холбооны өмчлөлийн газар буюу хашаан доторх хэсэг газрыг “Тамирчин”  гэх нэртэй сувилалд  дур мэдэн өгсөн.
 

Түүнчлэн тамирчдад зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшиж, өөрийнхөө хувийг  хувийн компани руу шилжүүлсэн үндэслэлээр  Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 22-нд саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд хэргийг ийнхүү шийдвэрлэсэн байна.

А.Баярмаа