Битүүнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ
2014/01/28
Маргааш буюу энэ сарын 30-нд буюу битүүний өдөр. Энэ өдөр дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх юм байна. Өөрөөр хэлбэл битүүний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр биш ердийн ажлын өдөр. Тиймээс НИТХ-аас тогтоосон журам хэвээр мөрдөгдөх юм байна. Маргааш гаригт 4, 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй гэдгийг ЗЦГ-аас анхаарууллаа.