Сар шинийн эдгээр өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Дүрмийн дагуу бол Баасан гаригт 5 болон 0-ээр төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох хориотой. Гэсэн хэдий ч энэ жилийн цагаан сарын баярын шинийн 1 Баасан гаригт таарч байгаа тул эл өдөр дугаарын хязгаарлалт хүчингүй болсон юм. Мөн шинийн 2, 3 хагас, бүтэн сайнд тохиож байгаа тул урдын адил дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй билээ.

Та бүхэн жолооны ард суухдаа аюулгүйн бүсээ зүүж замын хөдөлгөөнд соёлтой оролцон Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Х.Даваа