Баярын өдрүүдэд нийслэлийн болон хөдөө орон нутгийн замууд ачаалал авсан талаар эх сурвалжууд хэлж байна. Тэгвэл зам түгжирсний улмаас яарах,  хурд хэтрүүлэх зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчигдсөн тохиолдол цөөнгүй гарсан байна.

Үүний улмаас  баярын өдрүүдэд зам тээврийн ослоор нийт  найман хүн нас барсан байна.  Дээрхи хэргүүд бүгд орон нутгийн  замд болсон бөгөөд одоогоор  хэргүүдийг шалгаж байгаа ажээ.  

ЗЦГ болон холбогдох албан газраас  сэрэмжлүүлэг гаргаж, хурдаа тохируулан болгоомжтой явахыг анхааруулсаар байхад  өөртөө болон бусдад  гарз хохирол учруулсан эдгээр ослын хэрэг нийт жолооч нарт  сургамж, сэрэмжлүүлэг болох бизээ.

А.Баярмаа