Гал алдcaн тохиолдол өнгөрсөн оныхоос 21.7 хувиар өсчээ
2014/02/02
Улсын хэмжээнд 521 удаагийн объектын гал түймэр гарч, 1,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртөн 8 хүн нас барж, 1 хүн түлэгдэж гэмтэн, 307 гэр орон сууц, 47 байшин барилга, 58 машин техник шатсан байна.
Та бидний хэлдэгээр Гал командынхан түймрийн аюулаас 220 хүний амь бие, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 2,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 21,7 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 55,8 хувиар буурсан байна.
Гарсан гал түймрийг өмчийн хэлбэрээр ангилж үзвэл төрийн өмчид нийт гал түймрийн 18,4 хувь буюу 96 гал түймэр, аж ахуйн нэгж, байгууллагын өмчид 7,1 хувь буюу 37 гал түймэр, хувийн өмчид 74,3 хувь буюу 387 гал түймэр, хамтын болон гадаад улсын өмчид 0,2 хувь буюу 1 гал түймэр гарчээ.
Нийслэл хотод нийт 392 удаагийн гал түймэр гарч, 567,8 сая төгрөгийн хохирол, орон нутагт 129 удаагийн гал түймэр гарч, 956,2 сая төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Сар шинийн баярын өдрүүдөд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангаж, нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 3-ны өдрийн 10.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.
Нийслэлийн онцгой байдлын газарт баярын өдрүүдэд нийт аюулт үзэгдэл, техникийн 57 дуудлага ирсэн бөгөөд үүнээс аврах ажиллагаа долоо, 29 гал түймрийн дуудлага ирсэн байна. Мөн гал түймрийн зөрчлийн 21дуудлага ирснийг Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид цаг алдалгүй ажиллаж, аврах ажиллагаа явуулсан байна. Энэ жилийн сар шинийн баярын өдрүүдэд гарсан нийт аюулт үзэгдлийн дуудлагыг өнгөрсөн оны мөн үеийхтэй харьцуулахад багассан үзүүлэлттэй гарчээ.
Иргэд хүйтэрч байгаа энэ цаг үед гал алдахаас сэрэмжлэх шаардлагатай байна.