БЗД-ийн “ноён” асан Д.Батзориг, Газрын дарга асан А.Энхманлай нарын тарьсан балаг
2014/02/03
Монгол Улс иргэн бүрт газар эзэмшүүлэх ажил эхлээд хэдийн 10 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд газар эзэмшихтэй холбоотой нотой үйлдэл цөөнгүй гарсан. Зарим нь эхнээсээ ил болж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийн 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжаар 757 иргэний хашааны газар эзэмших эрхийг баталгаажуулжээ. Гэтэл энэхүү 757 багтсан Г.Базарсүрэн, Л.Тунгалаг гэсэн хоёр иргэний нэр нэг газарт давхацсан байна. Үүний улмаас тэд өнөөдрийг хүртэл хэл амтай нь аргагүй, хувь тавилантайгаа эвлэрэн амьдарч байгаа. “Цайз 12а-354 тоот” газрыг эзэмшдэг гэрчилгээтэй энэхүү хоёр иргэний асуудал шүүхийн байгууллагад шилжиж, яг одоо шүүх хурал нь болж байна.
Шүүхээс нэгнийх нь гэрчилгээг хүчингүй болгох нь тодорхой. Тэгэхээр нэг өрх хохироод үлдэх нь дамжиггүй болж байгаа юм. Нэг газрыг хоёр иргэнд эзэмшүүлж, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан газрын албаны дарга асан А.Энхманлай энэ асуудалд буруутай. Өнөөдөр газрын дарга асаэ А.Энхманлай ажлаа өгч, нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтэст Алхах мэргэжилтэн хийдэг.
Тэдний хуудуутай үйлдэл хйисэн баримт нь энэ байна.
Нэг нь хохирч үлдэх энэ хэрэгт А.Энхманлайд хэн, хэзээ, хаанаас ямар хариуцлагаг хүлээх вэ ? А.Энхманлай ажилдаа дахин хариуцлагагүй хандаж, дахин бусдыг хохироохоос нь өмнө арга хэмжээ аваасай даа...
А.Баярмаа
Зочин · 2014/02/04
яасан ********** юмнууд вэ? Энэ газрын алба, Батзориг 2-ын хийсэн балаг тасрахгүй ээ
zochin · 2014/02/04
hayg davhardah gazar davhardah 2 chin 2 uur yum bdgiin bgaa biz de
Зочин · 2014/02/04
davhardana gedeg chin tegeed ene setguulchiin bichsen n ym bgaa biz dee erguu ym uu h****aa ym
zochin · 2014/02/04
naadah chin 2 ailii hayg davhardchihsan l yum bna shu de yuch medehgui mal mini naad bichij baigaa yumniihaa uchiriig chi uuruu olj bgaa yumuu setguulch guai