Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт томуугийн A хүрээний H1N1 вирусийн халдвар, Архангай аймгийн Батцэнгэл сум, Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Богд, Төгрөг, Өмнөговь аймгийн Баяндалай суманд гарсан “Галзуу” өвчин, Сүхбаатар аймгийн Онгон суманд гарсан “Шүлхий” өвчин гарсан тул цагийн байдлыг үнэлэх, хорио цээрийн дэглэм тогтоох, өвчилсөн мал амьтныг устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх, вакцинжуулахаар хөл хорио тогтоогоод байна.  Харин  хөл хорио тогтоогоод байсан Өмнөговь аймгийн Номгон сум, Увс аймгийн Хяргас суманд гарсан “Галзуу” өвчний дахин хүн, мал өвчлөөгүй тул цуцалжээ.

А.Баярмаа