"Нууц үг хулгайлах арга" гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд фэйсбүүкээр тархсан. Үүнтэй холбоотойгоор Фэйсбүүк хэрэглэгчдээс цагдаагийн байгууллагад хандсан  гомдол ихээр ирсэн байна. Тэгвэл энэхүү гомдлын дагуу  дээрх үйлдэл нь нууц үг хулгайлах бус доорх ID бүхий хуудаснууд автоматаар Like даруулах код байсан.  Тиймээс  энэхүү үйлдлийг бусдад тараасан хувь хүн, албан байгууллагууд яаралтай энэ үйлдлээ таслан зогсоохыг анхааруулж байгаа ажээ.

 Дахин ийм байдлаар хүний хүсэл сонирхлоос гадуур ямар нэг үйлдэл хийлгэх тусгайлан бэлдсэн код ашигласан, тараасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх болохыг албан ёсоор мэдэгдээд байна.  

Одоогоор энэхүү анхааруулгыг  http://www.facebook.com/mongolcomment, http://www.facebook.com/sms.zar , http://www.facebook.com/Webs.Site.Design  зэрэг  хуудсуудад өгөөд байгаа юм байна.  

А.Баярмаа