XVII жарны ялгуусан хэмээх модон морин жилийн “Завханчуудын их золголт - 2014” арга хэмжээ энэ сарын 13-ны 16:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.

   Завхан нутгийн уугуул иргэдийн их золголтын үеэр Завханчуудынхаа хийморь лундааг адислан нутгийн хамба нараар тэргүүлсэн 108 лам засал ном айлтгах юм байна.
Мөн Завхан нутгаас төрсөн хүчит 32 бөхийн барилдаан, урлаг соёлын тоглолт, нутгийн урчуудын уран бүтээлийн үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болох юм.

  Энэ арга хэмжээний үеэр Морин жилийн есөн азтанг тодруулж, 24 сум тус бүрээс хүрэлцэн ирсэн гурван ахмад бууралд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулах ажээ.
Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг золголтын арга хэмжээний тасалбарын үнэ 9999 төгрөг. Тасалбарыг Багшийн дээдийн Сонор плаза 704 тоот болон Монгол бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалагдаж байна. Харилцах утас: 325089 , 88849245 , 96327007

Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй