Баян-Өлгий аймагт тогтоосон хөл хориог цуцаллаа
2014/02/05
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харъяат 4 иргэн томуугийн A хүрээний /H1N1/ вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд 7 хоногийн хугацаатай хязгаарлалт хийсэн. Дээрх хугацаанд иргэдийн биеийн байдал сайжирч, нэмж өвчлөл гараагүй тул 2014.02.05-ны өдөр буюу өчигдөх хорио цээрийн дэглэмийн хязгаарлалтыг цуцалсан байна.