Төрийн өмчийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын ажлын үүргийг тодрхой болгоно
2014/02/05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/65 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ахлах бөгөөд нарийн бичгийн даргаар нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Мягмар ажиллана. Ажлын байрны тодорхойлолтыг 2014 оны 02 дугаар сарын 20-ны дотор боловсруулж батлуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах бэлтгэл ажил хангахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулснаар захирал, эрхлэгч нарын ажлын чиг үүрэг тодорхой болж, хөдөлмөрийн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний дагуу хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.