Монгол улсын зургаан иргэн олон улсад  буюу интерполоор эрэн сурвалжлагдаж байсан талаар бид өмнө нь "Олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа Монгол улсын иргэд" гарчигтайгаар мэдээлж байсан.  Тэгвэл олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа   Монгол улсын иргэн нэгээр нэмэгдсэн байна. Тодруулбал   Ц.Гансүхийг хүн аминий хэрэг болон бусдын биед гэмтэл учруулсан хэргээр  эрэн сурвалжилж эхэлжээ. 

Сэжигтэн Ц.Гансүх нь 1.55м өндөртэй, 01/06/1971 төрсөн, Төв аймгийн  Мөнгөнморьт сумын  харъяат. Түүнийг Монгол улсын хуулийн байгууллагын зүгээс  эрэн сурвалжилах хүсэлтийг интерполд илгээсэн байна.  

А.Баярмаа