Сүрьеэгийн үзлэгт хамрууллаа
2013/09/09
Сүрьеэгийн өвчлөл ихтэй Баянзүрх дүүргийн хороод, сургуулиуд болон “Зөв Амьдрах Ухаан төв” дэхь эмзэг бүлгийн иргэдэд сүрьеэ өвчнийг илрүүлэх үзлэгийг 9 дүгээр сарын 12-ны өдөр хийлээ. Энэхүү ажлыг “Глобаль сан”-гийн санхүүжилтээр ХӨСҮТ, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага, Эрүүл Мэндийн Хөгжлийн төв, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 300 хүнийг хамруулжээ.
Үзлэгийн урьдчилсан дүнгээс харахад нийт хамрагдсан 110 хүүхдээс 4 тохиолдол, мөн үзлэгэнд хамрагдсан 190 насанд хүрэгчдээс 35 тохиолдолд рентген зураг өөрчлөлттэй гарсан тул дараагийн шатны шинжилгээнд хамруулсан байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл нь шинж тэмдэг багатай, зовиур бага илрэх клиник өгч байгаа учраас Сүрьеэгийн илрүүлэлтийг орчин үеийн дижитал рентген ашиглан хийж байна.
Зардал багатай дижитал рентгенийг ашиглан эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэ өвчнийг идэвхтэй хэлбэрээр илрүүлэх, цаашлаад эмчилгээнд оруулах гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу энэхүү үзлэгийг зохион байгуулжээ.