Төв аймгийн нутгийн зон олныг "Эрдэнэ" сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна
2014/02/06
Төв аймгийн нутгийн зон олныг Эрдэнэ сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Төв аймагт ажиллаж амьдарч байгаа иргэдтэйгээ 2014 оны хоёрдугаар сарын 9-ны өдрийн 09:00 цагаас ҮДБЭЧ-д нутгийн иргэдийн уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Эрдэнэ гэдэг нь уул нь өндөр
Ургац нь өтгөн уул нь өндөр
Урсгал нь тунгалаг уужим сайхан эх орон
Эрдэнэ гэдэг нь тэнгэр нь цэнхэр
Тэнд суухчид нь цэмцгэр
Дэв дэлхийд хосгүй
Тэнгэрлэг сайхан эх орон
Төв аймгийн нутгийн зон олон та бүхнийг уулзалтандаа өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 97120034, 99990845 дугаараас лавлана уу!