Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 360 айлын орон сууцбүхий “Цагдаа хотхон”-ыг Л.Энхтайван захиралтай “Цээб” ХХК-ийн хамт олон барьж ашиглалтанд орууллаа.
Хамтран ажилласан“Цээб” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж Ялгуусан хэмээх модон морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр ийнхүү захиалагч нартаа хүлээлгэн өглөө. 
Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ЦЕГ-ын дарга бригадын генерал Б.Билэгт, тэргүүн дэд дарга С.Баатаржав,санхүү хангамжийн газрын дарга Л.Сүхээ болон гүйцэтгэгч компаны ажилчид, цагдаагийн алба хаагчид оролцсон юмаа. 
Цагдаагийн байгууллага цаашид хэд хэд хотхоныг барьж байгуулах ажлыг эхлүүлээд байгаа. Ард олныхоо амар амгалан амьдралын төлөө зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх багагүй ажлуудыг төлөвлөж эхэлсэн нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлж байна.