Хятадын Хайлаар хотод манай хэсэг залуу дуучид гэрээгээг ажилладаг аж. 2006-2008 оны хооронд СУИС төгссөн хэсэг залуус тус хотын урлагийн байгууллага болон цэнгээний газруудад гэрээгээр ажилладаг байна. Тэднийг анх манай нэг өсч яваа залуу дуучин хошуучилж, тус хотын зах зээлд хөл тавиулсан бөгөөд залуус маань чамгүй орлогтой ажилласаар гурван жилийн нүүр үзжээ. Харин тус хотын хамтлаг дуучдын орлогыг хаах, тэднийг ажилгүй болгосон авьяаслаг залууст мэдээжийн хэрэг хэн дуртай байх вэ. Тиймээс сүүлийн үед тэдний тоглолтын үед тогийг нь таслах, тусгайлан бэлтгэсэн нөхдөөр өдүүлэх мөнгө төгрөгийг нь дээрэмдэх үзэгдэл газар авсаар байгаа гэнэ. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар манай залуус Цагаан сараар ээж аавдаа ирж золгоод гэрээ ёсоор энэ сарын 5-нд буюу шинийн зургаанд тус хотод хүрэлцэн ирсэн байна. Залуус шуудхан л өөрсдийн байрладаг байрандаа орой унтах гэж байтал зүс үл таних хэдэн залуус ирээд дөрвөн дуучныг машинд суулган авч явсан байна. 

Ийнхүү дуучдыг авч явсан этгээдүүд хоёр машинаар хотоос зайдуу газарт аваачин, тэднийг нутагруугаа буцах хэрэгтэйг сануулж, хүйтэн газарт хоёр хонуулсан тухай мэдээлэл байна. Харин залуу дуучдын ахлагч нь ӨвөрМонгол хүн байдаг бөгөөд тухайн үед гадагшаа гарсан байжээ. Тиймээс ахлагч нь цагдаагийн газарт мэдэгдсэн ч цагдаагийнханг олохоос өмнөө өөрсдийг нь хоёрдугаар сарын 8-ны шөнө үүрээр байранд нь хүргэж өгөөд талийсан байна. Дуучдын биед ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд барьцаалах маягаар авч явсан нөхөд нэн даруй нутаг буцахгүй бол дэмий юм болно шүү. Та нар тэр ахлагчдаа хэл. Тэгэхгүй бол юунд ч хүрчмэднэ шүү гэдгийг сайтар сануулсан гэнэ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор үгүй, хэргийг нууцалж байгаа аж. 

А.Гал