Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд хууль бусаар зээл авсан нь нотлогдоод байгаа учир ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг өнөөдөр МАН-аас гаргасан билээ. 

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг дөнгөж сая хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийхдээ "Хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцорч буй" гэдгээ мэдэгдлээ.

Ингэхдээ тэрээр өөр ямар нэгэн сэтгүүлчийн асуултанд хариулт өгөөгүй бөгөөд түүний зарласан хэвлэлийн хурал нэг минут хүрэхгүй үргэлжилж өндөрлөлөө.