БСШУЯ Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс  уран зохиолын хичээлийг хасах талаар яриад эхэлжээ. Хэдэн жилийн өмнө мөн л уран зохиолын хичээлийг  хасна гэж байсан ч монгол хэлний хичээлдээ хамтатгаж орох цагийн багасгаад өнгөрсөн.

Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг  зөв бичих дүрмээ мэдэхгүй, маш их алдаатай бичдэг хэмээн шүүмжлэл дагуулсаар байгаа. Энэ нь нэг талдаа техник өндөр хөгжиж байгаа энэ үед амьдарч байгаа хүүхдүүд ном унших нь ховордсонтой холбоотой. Учир нь дан ганц монгол хэлний хичээлээс дүрмээ сурч авахаас гадна "Уран зохиол"-ын хичээлээсээ монголын болон дэлхийн алдартай зохиолчдын зохиол бүтээлтэй танилцахаас авахуулаад Эх хэлнийхээ яруу тансаг сайхныг, үгийн сангийн баялагын арвинг олж мэдэж авдаг билээ.

Гэтэл уран зохиол гэдэг хичээлийг монгол хэлний хичээлтэй хамтатгаж орхисон. Энэ нь бас багадаад байна уу гэлтэй. Учир юу гэвэл, Боловсрол БШУЯ-ны стратеги бодлого төвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр "Уран зохиолын хичээлийн орох цагийг нэмлээ гээд хүүхдүүд чанаржихгүй" гэв.

Хүүхдүүдийн ирээдүйг харахгүй өнгөц бодлоор ийн хасна гэж ярьж байгаад уран зохиолын багш нар эсэргүүцэж байгаа юм. БГД-ийн 40-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Н.Батчулуун "Уран зохиолын хэл уран сайхнаар чинь тухайн улс орны сэтгэлгээний голомт болж явдаг. Монгол хэлний яруу тансаг нь уран зохиолоор дамжиж бидэнд уламжлагдаж ирж байгаа. Тийм учраас уран зохиолын хичээлийг хичээлийн хөтөлбөрөөс хасах өөрчлөх боломж байхгүй" гэсэн юм. 

Боловсрол БШУЯ-ны стратеги бодлого төвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр ийнхүү шийдвэрийг гаргахдаа ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын багш нараас санал аваагүй аж.

Түүний талаар өгүүлэхэд, тэрбээр дэлхий нийтэд хориглогдсон Солонгосын Мүүнийн шашны пастор, илтгэгч. Монгол  төр гадны  шашин соёлд  хэтэрхий итгэдэг ийм  хүнд  боловсролын  алс хэтийн төлөвлөгөөгөө хариуцуулж, бодлогоо тодорхойлуулж  байгаа нь тун хачирхалтай. Энэ хүний ар талд нь арай манай Ерөнхийлөгч байгаа юм биш биз хэмээн хардах сэтгэл төрж буйг нуугаад яахав. Ерөнхийлөгчийг Солонгосын Мүүнийхэнтэй холбоотой, тэднээс санхүүжилт авсан гэдэг мэдээлэл нэг хэсэг гараад чимээ алдарч байсан удаатай. Тэгвэл Солонгосчууд манай Нэгдүгээр хүнд энэ Мүүний шашинтай Б.Насанбаярыг өөрийн дураараа  дургиж бай хэмээн монголын төр боловсролын бодлогоор тогло гэж эрхээ олгоогүй л байлтай. Ийн зөвхөн өөрийн бодлоор багш нараас санал аваагүй байж уран зохиолын хичээлийг үгүй хийх эрх нь түүнд байхгүй гэдгийг мартсан юм болов уу? Түүний энэ үйлдэл Монгол үндэстний бичиг  соёлын эсрэг  явуулж буй соёлын “геноцит” үйлдэл.

Дэлхий дахинд энхтайван, найрамдал, эв нэгдэл, ариун гэр бүл гэх мэтийн уриа лоозонгоор “халхавч” хийж өөрийн бусармаг ажиллагааг улам бүр өргөжүүлэхээр тэмүүлж байгаа, Христын шашны урсгал ч гэмээр, шашин хоорондын нэгдэл ч гэмээр, гаж буруу ч гэмээр нэгэн үзэл суртлын том “зэвсэг” хэдийнээ манай оронд гүн бат хөл тавьж байгаа талаар манай сайт өмнө нь нийтэлж байсан билээ.

Харамсалтай нь Мүүнизмын сургаалыг монгол нэвтрүүлэхэд анхнаасаа хувь нэмрээ оруулж ирсэн, энэ үзэл баримтлалыг тууштай дэмждэг Б.Насанбаяр гэгч бүсгүй БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байна. Үүнийг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй  юм.

Монголын Боловсролын стратегийн бодлого нь аажимдаа Мүүнийн сургаалийг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна уу?

Түүний энэ дураараа дургиж байгааг боловсролын сайд  Л.Гантөмөр мэдсэн болов уу? Эсвэл мэдсэн ч мэдээгүй дуулсан ч дуулаагүй юм шиг суугаа юу. Хэрвээ энэ асуудлыг мэдсээр байж дэмжсэн бол өөрөө суудлаа дараагийн хүндээ тавьж өгөх цаг нь иржээ. 

Яагаад гэвэл, Уран зохиолын хичээлийн хөтөлбөрийг  сургалтын  хөтөлбөрөөс хасна гэдэг бол Монгол боловсрол, соёл уламжлалаа мөхөлийн ангал руу нь нисгэж байгаа гэсэн үг. Тусгаар тогтнолоо зарлан тунхагласан улсын эх зохиолчдыг ч бас үл тоож буй хэрэг.

Тухайлбал, Д.Нацаг­дор­жийн “Миний нутаг” алдарт магтуу найраглал 70-аад жил сургуулийн бага, дунд ангийн унших, сурах бичиг, хичээ­лийн хөтөлбөрт орж эрин үеийн өсвөр насныхан, ардын цэргийн дайчид хийгээд зон олны сэтгэлд гүн шингэж, сайхан эх орноороо бахархах уриа болон цуурайтсаар ир­сэн билээ. Энэ найраглал монгол улсын хилийн цэргийн дайчин алдрын танхимын хүндэт самбарт мөнхөрч, эх орныхоо дархан хилийг ма­наж байгаа цэрэг эрсийн сэтгэлийн дуулал болсоор байна.  Уран зохиол бол “Хүн суд­лалын ухаан”, “Амьдралын сурах бичиг” мөн хэмээсэн бичгийн суут мэргэдийн энэ­хүү айлдварыг соёлт хүн төрөлхтөн эрхэмлэн үздэг гэдгийг Монгол хүн бид мартаагүй л юмсан.

Боловсролын стратеги, бодлого төлөвлөлтийн  газрын дарга  Мүүнист Б.Насанбаяр та санаарай.

Х.Даваа