Эмнэлэг, худалдааны төвийн 00 үнэгүй боллоо
2014/02/11
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн баталсан. Энэхүү журам энэ сараас эхлэн мөрдөгдөж байгаа.
Журамд худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага аж ахуйн нэгж нь өөрсдийн бие засах газраар үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй гэж заасан байна. Мөн худалдаа, үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй байхаас гадна аж ахуйн нэгжүүд нь стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг, цагийн хуваарийг монгол хэл дээр, кирилл үсгээр бичиж, ил тод харагдахуйц газар байршуулана гэж заасан байна.
Тэгэхээр иргэн та үйлчлүүлж байгаа эмнэлэг, худалдаа, үйлчилгээний төвийн 00-ыг ашиглахдаа төлбөр төлөхгүй боллоо. Төлбөр нэхсэн тохиолдолд холбогдох төрийн байгууллагад мэдэгдэж, хариуцлага тооцуулах боломжтой юм байна.
tseverch xun · 2014/02/12
tegvel ariun tsever ene ter geed zavaar ni bizdee
Шүүмж · 2014/02/12
хүүе юун гоё юм бэ олон олон орноооооо