Хураагдсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байна
2014/02/11
Гаалийн байгууллага хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаандаа эрсдлийн удирдлагыг нэвтрүүлж, гадаад худалдаа эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, үйлчилгээний хөнгөн шуурхай, соёлч байдлыг хэвшүүлэн, гадаад худалдааг хөнгөвчлөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Гаалийн байгууллагаас гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж,байгууллагуудад өндөр итгэл хүлээлгэж, гадаад худалдааг дэмжин ажиллажбайгаа боловч тэдгээрийн зүгээс гаалийн хууль тогтоомжийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчих үйлдэл буурахгүй байна.
Сүүлийн хоёр жилийн судалгаагаар гаалийн хяналт, бүрдүүлэлтийн явцад илэрч саатуулагдсан болон хураагдсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл тоо хэмжээний хувьд төдийгүй нэр төрлийн хувьд өмнөх жилүүдээс нэмэгдэх хандлагатай байгаа нь харагдаж байна.
Доорх галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг гаалийн хяналт шалгалтын явцад илрүүлсэн болно.
2012 оны байдлаар:
Мэдрэмж алдуулах шингэн шүршигч гар буу 2 ширхэг;
- Мэдрэмж алдуулах сум 5 ширхэг;
- Усан тест сум 3 ширхэг;
- бусад төрлийн сум 117 ширхэг ;
- Ремингтон 700 маркийн ангийн буу 2 ширхэг;
- Саваже 64 ангийн буу 1 ширхэг;
- Марлин 336 маркийн ангийн буу 1 ширхэг;
- Ангийн бууны сум 5,6 мм-ийн 148600 ширхэг;
- Ангийн бууны сум / ТОЗ-8/ 12500 ширхэг, бусад 1260 ширхэг сум.
2013 оны байдлаар:
- Ангийн бууны сум /ТОЗ-8/ 9450 ширхэг;
- ТТ маркийн байлдааны гар буу 1 ширхэг;
- Ангийн бууны сум 14870 ширхэг;
- Хийн гар буу 2 ширхэг;
- Хийн тугалган сумтай гар буу 2 ширхэг;
- бусад бууны сум 266 ширхэг,
- Хийн гар бууны үрлэн сум 100 ширхэг, Хийн бууны баллон газ 30 ширхэг байна.