ШШГБ-ын төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн үргэлжилж байна
2014/02/13
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн 4 өдрийн зөвлөгөөн 2 дугаар сарын 12-ны өдөр эхэлж амжилттай үргэлжилж байна.
Уг зөвлөгөөнд Хууль зүйн яамны яамны Төрийн нарийн бичгийн дарга оролцож ажлаараа шалгарсан анги, албадын дарга нарт шагнал гардуулж, тэдний өнгөрсөн оны ажилд үнэлэлт дүгнэлт өгч, анхаарах зарим асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр оролцогчдод хандан хийсэн бүтээсэн, санаачилсан томоохон ажлууд байгааг онцлон сайшааж хамтын ажиллагаанд амжилт хүссэн юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын дарга, УПЕГ, Нийслэлийн прокурор, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, Тахарын албаны дэд дарга зэрэг албаны хүмүүс мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо.
Тус зөвлөгөөнөөр өнөөдөр Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуультай хамтран “Хорих ял эдлэгдсдийн хөдөлмөр зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтын уламжлал, шинэтгэлийн чиг хандлага” сэдэвт онол, практикийн бага хурал боллоо.
Бага хурлыг ХСИС-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Шинжлэх ухаан, технологийн газрын дарга, доктор, профессор, хурандаа Ц.Цэрэндорж нээж, ХСИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар удирдлаа.
Онол, практикийн хуралд ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга мэдээлэл хийж, ХСИС-ийн ШУТГ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн дарга бөгөөд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, хурандаа А.Лхагва “Хорих ял эдлэгсдийн хөдөлмөр зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтын уламжлал, шинэтгэлийн онцлог”, Отгонтэнгэр их сургуулийн дэд захирал, доктор, профессор Л.Баасан “Монгол улсын хөдөлмөрийн эрх зүй, хорих ял эдлэгсдийн хөдөлмөр зохион байгуулалтын харилцан хамаарал”, ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн тэнхмийн эрхлэгч, магистр, дэд хурандаа Б.Алтангэрэл, “Ялтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн байдал, цаашид анхаарах асуудал” ШШГЕГ-ын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа М.Хуягбаатар “Хорих ял эдлэгсдийн хөдөлмөр зохион байгуулалт, цалинжуулалт, төлбөр барагдуулалтын өнөөгийн байдал, түүний цаашдын чиг хандлага” ШШГЕГ-ын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, ахмад Н.Ганхуяг “Азийн зарим орны хорих ял эдлэгсдийн хөдөлмөр зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг өөрийн улсынхтай харьцуулсан судлал” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо хуваалцлаа.
Мөн өнөөдөр оролцогчид хотын бүсийн зарим хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо. Зөвлөгөөн маргааш үргэлжилнэ.