Шүлхий туссан 522 малыг устгалаа
2014/02/13
Нийслэлийн Онцгой комиссын дарга Э.Бат-Үүлийн “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/01 дүгээр тушаалын дагуу нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж автотехникийн шалган бүртгэх товчоод болон мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлээд байгаа талаар бид өмнө ньв мэдээлж байсан. Тэгвэл энэ ажлын хүрээнд автотехникийн шалган бүртгэх товчоод дээр онцгой байдлын албаны болон цагдаагийн алба хаагч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид 24 цагаар хяналт шалгалт явуулж байгааас гадна Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт 24 цагаар хяналт шалгалтын цэг, баталгаат бус замууд дээр хяналтын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна.
Багануур, Багахангай, Баянзүрх, Эмээлт, Баруун туруун, Яармагийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 24 цагийн хяналт шалгалт хэрэгжүүлж 106 тээврийн хэрэгсэл, 320 зорчигчийн ачаа тээшинд үзлэг хийж хөдөө орон орон нутгаас хот руу болон дамжин өнгөрч буй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг шалгаж адууны мах 15,95 тн, үхрийн мах 8,2 тн, хонины мах 13,02 тн, ямааны мах 3,53 тн, цагаан идээ 2 тн, хивэг 200 шуудай , үхрийн шир 503 ш, адууны шир 400 ш, ямааны арьс 9521 ш , хэрэглэгээний мод 408 м3 , тугал 11 толгой, адуу 30 толгой / Дорнод, Хэнтий аймгаас Архангай, Баянхонгор луу / явж байгаа мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг шалган нэвтрүүлжээ.
2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 9 сумдын нийт 622 мал шүлхий өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилж нийт 522 мал /үхэр/ зориудаар устгаж, дээрхи сумдын 181 өрхийн 257937 малд үзлэг тандалт хийж, нийт 309248 толгой малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан байна.