Татварын алданги тооцох хэмжээг тогтоолоо
2014/02/14
Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.051 хувь байхаар тогтоолоо. Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд татварт алданги тооцох хэмжээг Засгийн газар жил бүр тогтоож байхаар хуульчилсан тул 2014 онд мөрдөх татварын алдангийн хэмжээг ийнхүү шинэчилсэн байна.
Алданги тооцох хэмжээг тогтоохдоо Монголбанкны 2013 оны cap бүрийн статистикийн эмхтгэлд тусгагдсан арилжааны банкуудын хүүгийн дундаж үзүүлэлтэд үндэслэжээ. 2013 оны эхний 12 сарын байдлаар арилжааны банкнаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 18.48 хувь, сарын 1.54 хувь, хоногийн 0.051 хувь байсан байна.