Өмнөд хөршид А хүрээний H1N1 өвчний халдвар дэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохих анхааруулгыг өгөх болсонтой холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гахай, тахианы махыг БНХАУ-аас импортлохгүй байх мэдэгдлийг холбогдох газруудад хүргээд байгаа аж.

Тодруулбал, БНХАУ-аас амьд шувуу, шувууны гаралтай боловсруулаагүй бүтээгдэхүүн болон гахайн мах, өөх болон шувуу, шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, гахайн мах, өөхийг импортлохыг хориглох мэдэгдлийг Улсын Мэргэжлийн хяналтын газраас Шадар сайд Д.Тэрбишдагвад хүргүүлжээ. Эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргах юм.

Х.Даваа