Цэвэр агаарт гарахад 8 тэрбум төгрөг зарцуулахыг шийдээгүй байгаа
2018/12/20
Засгийн газраас жирэмсэн эхчүүд болон 0-5 хүртэлх насны хүүхдүүдийг сувилалд амраах талаар энэ баасан гаригт хэлэлцэнэ хэмээн мэдээлсэн.
ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээлэл хийхдээ, урьдчилсан байдлаар эхчүүд, хүүхдүүдийг ээлжээр тав хоног амраахад нийт 8 тэрбум төгрөг байх судалгаа гарсныг хэлсэн юм. Тэгвэл, Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг дөнгөж сая "Цэвэр агаарт 5 хонуулахад 8 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гараагүй. 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг Утааны эсрэг ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс тавьсан юм. Саналын дагуу Засгийн газраас судлаж үзэж буй. Маргааш ЗГ-ын ээлжит бус хурлаар боломжтой эсэхийг хэлэлцэнэ. Одоогоор Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирсэн болно" хэмээн тайлбарлажээ.
бодлын хулгайч · 2018/12/21
ТЭНЭГ ШИЙДВЭРЭЭ ЗОГСОО
Зочин · 2018/12/20
Болио. Энэ мөнгөөр цэцэрлэг сургууль барьж үз.
зочин · 2018/12/20
Ямар нэгэн арга хэмжээ авах гэж байгаад чинь талархая, гэхдээ дэмий байх аа хө