Мөс цөмрөхөөс сэрэмжлүүлсээр байхад машинтайгаа явсаар байна
2014/02/16
Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн “Цахиурт нуга” гэдэг газар Орхон голын мөсөн дээгүүр зорчиж явсан иргэн С-ийн 59-79 ДАХ улсын дугаартай “Киа Фронтер” загварын бага оврын ачааны автомашин мөс цөмөрч усанд суусан байна. Энэ дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, автомашиныг уснаас татан гаргасан байна.
Хоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, өрх үүсэх, голын дагууд харз, тошин гүйх, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба2013 оны мөн үеийнхээс 10-60 см нимгэнмөсөн бүрхүүлтэй байгаа тул ард иргэдийг гарам бус газраар авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.