Монголын 100 гаруй хүүхдийн ирээдүйг “баталгаатай” болгож байгаа сайхан сэтгэлт Диди
2014/02/17
Австралийн иргэн Габриелла Мэри Довлин хэмээх сайхан сэтгэлт бүсгүй сүүлийн 20 гаруй жил манай улсад амьдарч байгаа ажээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд эцэг эхдээ гологдсон хүүхдүүдэд ээж нь болохын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, боловсролгүй бүсгүйчүүдийг ажилд авч англи хэл заадаг байна.
Энэ талаар дуулаад, анх Габриелла Мэри Довлин хэн нэгний, шашны байгууллагын захиалга биз хэмээн хардах сэтгэл төрж байсан юм. Гэвч энэ нь хоосон хардлага болж таарсан юм. Өөрөөр хэлбэл Габриелла Мэри Довлинийн ажилуулдаг “Бадамлянхуа” хүүхэд асрах төв хаанаас санхүүждэг, үйл ажиллагааны тайланг бидэнд үзүүлсэн. Тэрбээр олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас санхүүждэг бөгөөд хүүхэд асрах төвийг олон улсын жишигт нийцүүлэхийн төлөө, Монголын нэг ч гэсэн хүүхэд боловсролтой байхад анхаардаг юм билээ. Сайхан сэтгэлт бүсгүйг манайхан Диди гэж дууддаг юм билээ. Өдгөө “Бадамлянхуа” төв 4 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй гэнэ. Учир нь улсаас тэднийг хувийн асрамжийн газар гэдэг үндэслэлээр санхүүжилт олгодоггүй ажээ. Тиймээс Диди санхүүжилтээ гадаадын тусламжийн байгууллагууд руу захидал бичиж, нөхцөл байдлаа танилцуулан тусламж авдаг байна.
Хатагтай Диди асрамжийн төвдөө багш ажилчид болоод 4-18 насны хүүхэд бүрийг Англи, Франц, Герман хэлтэй болгосон. Мөн насанд хүрсэн хүүхэд бүрийн боловсролд анхаарал хандуулан, их, дээд сургуулийн төлбөрийг өөрөөсөө гаргаж дээд боловсрол эзэмшүүлдэг ажээ. Халамжиндаа байгаа хүүхэд бүрийг өөрийн унаагаар сургуульд нь зөөдөг байна. Ингэхдээ авъяаслаг хүүхдүүдээ секц, дугуйланд хамруулж хүүхэд нэг бүртэй хамтран ажилладаг ажээ. Мөн хүүхэд бүрийг ижилхэн эрхлүүлнэ. Хувцас авахад нь өөрөөр нь сонгуулна, тэдний үзэл бодол, саналыг сонсож найз шиг харьцдаг юм билээ.
Долоо хоногт 4 сая төгрөгөөр хүнс, хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ “Барс” захаас худалдан авдаг ажээ. Захынхан түүнийг таньдаг, байнга бараа авдаг болохоор хааяа бараагаа хямдруулахын зэрэгцээ бонус болгож гурил будаа нэмж өгөхийн зэрэгцээ асрамжийн төвд нь хүргэж өгдөг байна.
Заримдаа хартай хэдэн Монголчууд ямар нэгэн шашны урсгал хэмээн түүнийг ад үзэн байнга шалгадаг гэнэ. Тэр бүрт учир байдлаа тайлбарладаг бөгөөд хүүхдүүд нь Диди болон бусад багш, ажилчид зодоггүй бусад асрамжийн төвөөс хувь илүү гэдгийг учирлаж “агаар”-ыг зөөлөлдөг гэнэ лээ. Анх түүнийг ойр орчмын хүмүүс нь харддаг байсан ч мэддэг болсноосоо хойш тусалдаг болсон байна. Тус асрамжийн төвд жилд ганц хоёр удаа л Монголчууд очиж, ном, хэрэглээний бараа, хүнс зэргээр тусалдаг байна.
Бидний хийж чадаагүйг хийж, Монголын ирээдүй болсон бяцхан үрсийг асран хамгаалан дээд боловсрол эзэмшүүлж яваа энэ баатарлаг эмэгтэйд талархаж байна.
А.Баярмаа
Зочин · 2015/07/29
Энэ эмэгтэй бол аймар хүн. Энд ажиллаж байсан хүмүүс мэднэ. Хүүхдүүд асрах нэрээр гадна дотноос маш их тусламж санхүүжилт авдаг. Олон жилийн өмнө монголд ирж хүүхдийн цусаар тахил үйлддэг нэг шашны зан үйл хийгээд монголоос хөөгдөөд явсан ч эргээд ирсэн. Энэ асрах газар ажилж байсан хүн энэ эмэгтэй талаар хэлж дүүрэг хорооддоо мэдэгдсэн ч нэмэр болоогүй. Хүүхдүүдтэй маш хүнлэг бус харьцдаг ба эдгээр хүүхдүүд нь хоол тэжээлийн дутагдалтай гэсэн гадны мэргэжилтнүүдийн бүх дүгнэлтүүдийг устгаж гаднаас орж ирэх асар их мөнгийг хувьдаа завшсан байдаг. Энэ асрах төвд ажилд орсон ажилчид нь хэдхэн сараас илүү ажилдаггүй бөгөөд гадуур олон юм ярьж болохгүй гэсэн сануулга авдаг. Ярьсан ч хүмүүс итгэхгүй л дээ. Яг дотор ажиллаагүй хүмүүс бол мэдэхгүй. Энэ эмэгтэй олон нийтийн өмнө их өрөвч сайн хүн болж харагддаг ч үнэн хэрэгтээ тийм биш.
Зочин · 2015/07/29
Ene emegteitei holboo barih utas hayag bnuu? Helj gtus bolooch humuusee pls
Зочин · 2015/07/29
Ямар мундаг хүн вэ сайхан сэтгэлийн үзүүрт тус гэж энэ олон хүүхдэд ингэж тусалж байгаа юм чинь энэ буян нь дэлгэрэх болтугай
Зочин · 2015/07/28
сайхан эстгэлтэй бүсгүй байна даа урт насалж санасан бүхэн нь биелэх болтугай хурай хурай хурай
Зочин · 2015/07/28
bi urgeljluulen bichie! Ene saihan emegtei odoo hediin 40 nas hurchee. ter ued zaluuhan saihan 20toi ohin irj baij de! asar ih tevcheer shuu! Tanil ausrali urumiin masteruud blaa. ted ene emegtein umnuus bas haramsaj , mun ter emegteid tuslamjiin garaa sungaj baisniig medeh yum bna
Зочин · 2015/07/28
medelel mash dutuu dulimag yum shig bna. Bi ene emegteig 20-d jiliin umnu irsen bol anh Yarmagt ene tuvuu neej bsan gej duulsan yum bna. zaluuhan saihan emegtei mongold ireed tuhain ued amidral odoogoos bur dor bsan da! zaluu nasaa ureed , nuhurt garalgui uuriiguu garguund ni hayad gadaad, ter dotroo eleg negt Ausral-s tuslamj avch yaduu mongol huuhduudiig archalj baij sonsoj blaa. Manai gaali tuslamjiin baraanaas ni tatvar nogduulhad tuslamj yavyylsan uls ni ihed gaihaj tuslaj chadahgui baij geed shogshorch bsan gesen shuu
Зочин · 2014/06/24
сайхан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.сайхан сэтгэлт хүмүүстээ баярлалаа