Ойрын өдрүүдэд хүйтэн хэвээр байна
2019/01/04
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтэн хэвээр байна.
2019 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн нурууны өвөр бэлээр бага зэргийн цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.
1 дүгээр сарын 5-наас 1 дүгээр сарын 9-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд Алтайн нурууны өвөр бэлээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 31-36 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар