Өвөрхангай, Баянхонгор аймагт тогтоосон хөл хориог цуцаллаа
2014/02/17
Энэ сарын эхээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Богд, Төгрөг сум, Өмнөговь аймгийн Номгон, Хөвсгөл аймгийн Рашаант суманд гарсан “Галзуу” өвчин гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Баянхонгор аймгийн Баян-Овоо, Өвөрхангай аймгийн Богд суманд гарсан “Галзуу” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул цуцалсан байна.
Галзуу өвчин гарсан бусад газарт хорио цээрийн дэглэмийг цуцлаагүй байгаа ажээ.
А.Баярмаа