“Насны хишиг”, “Алдарт эхийн одон”-гийн мөнгийг цагаан сараас өмнө олгоно
2019/01/05
“Насны хишиг”, “Алдарт эхийн одон”-гийн мөнгийг цагаан сараас өмнө олгоно. Энэ мөнгийг жилд нэг удаа олгодог. Ингэхдээ жил бүрийн Цагаан сарын өмнө олгодог уламжлалтай. Энэ жил гэсэн сар шинийн баяр өмнө олгохоор зэхжээ.
Насны хишгийг 65-аас дээш насныхан хүртдэг бол алдарт эхийн хоёрдугаар одонг 4, 5 хүүхэдтэй ээжүүд хүртдэг. Харин алдарт эхийн нэгдүгээр одонг 6 буюу түүнээс олон хүүхэдтэй ээжүүд хүртдэг билээ. Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид 200, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог.
Алдар эхийн одонгийн мөнгөнд өнгөрсөн жил 28.5 тэрбум төгрөг төсөвлөж, 216679 ээжид одонгийн мөнгө олгож байсан бол энэ жилийн төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгажээ.