Түймрийн улмаас таван хүн нас барлаа
2014/02/17
2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 36 гал түймрийн дуудлага 105-д ирсэн байна. Эдгээрээс нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт гарсан объектын гал түймэрт 5 иргэн өртөж амь насаа алджээ. Энэ нь хүйтэн сэрүүний улиралд санамсаргүй гал алдаж байгаатай шууд холбоотой бөгөөд иргэд гал алдахгүй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.