Сүм хийд, шашны байгууллагуудыг шалгаж байна
2019/01/08
Нийслэл хотын хэмжээнд шашны үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагуудад Нийслэлийн Онцгой байдлын газраас гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулж байна.
Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр баталсан Сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус болон гүйцэтгэлийн хяналт шалгалтын удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Шалгалтын ажиллагаа нь нэгдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх бол гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хоёрдугаар сарын 14-ны өдрийн хооронд тус тус зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.