Ерөнхий сайд асан Д.Содном залуучуудтай уулзалт хийнэ
2014/02/17
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай албуудыг хашиж байсан Д.Содном энэ сарын 19-ны өдөр буюу маргааш 18:00 цагт Монголын Залуучуудын Холбооны нээлттэй танхимд “Хутагтын нутгийн залуустай уулзах уулзалт” хийхээр болжээ.
Уг уулзалтыг Улаанбаатар хот дахь Дорноговь аймгийн залуучуудын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтанд оролцох хүсэлтэй хэн бүхэн оролцох боломжтой. МЗХ-ны дэргэдэх салбар холбоодуудаас нутаг нутгийн алдартнуудтай хийх уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд урьд нь Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, МУ-ын Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, МУГЖ Ц.Түвшинжаргал зэрэг алдартнууд оролцож байсан юм.