УИХ-ын даргад Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нар идэвхтэй горилж байна
2019/01/15
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж, өнгөрсөн Баасан гарагийн шөнө хэлэлцэж эхэлсэн билээ. Хуулийн төсөл батлагдмагц УИХ-ын гишүүдийн олонх нэгдэж, УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх утга бүхий тогтоолын төслийг өргөн мэдүүлэх боломж нээгдэнэ.
Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаа өгөх хууль эрх зүйн орчин 14 хоногийн орчим бүрэлдэх төлөвтэй байна. Үүнтэй холбогдон УИХ-ын дараагийн дарга хэн байх вэ? гэдэг асуудал МАН-ынхны дунд яригдаж эхэлжээ.
Тэр бүү хэл МАН-ын хоёр бүлэг тус тусдаа зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан өнгөрсөн Пүрэв гарагаас эхлэн нийт гурван удаагийн уулзалт хийсэн байна.
Мэдээж зөвшилцлийн ажлын хэсгийн гол маргаан нь УИХ-ын даргаар аль бүлгээс хэнийг томилох вэ? гэдэг асуудал.
У.Хүрэлсүхийн талаас Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг, М.Энхболдын талаас Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарыг санал болгож буй аж.
Гэхдээ аль аль талтайгаа ойлголцож чадахуйц бөгөөд өөрийнхөө бүлгийн УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэгийг авах боломжтой кандитатууд нь УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд Н.Энхболд, Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар юм байна.
Гэвч энэ нэрс явцын дунд өөрчлөгдөж магадгүй бөгөөд учир нь талууд аль бүлгээс УИХ-ын даргыг сонгох вэ? гэдгээ эцэслээгүй байгаа аж.
Э.Мягмар
sonin.mn
Зочин · 2019/01/15
Хэн ч болсон 1 унагаад сурчихвал унагана дөө МАНАН олигархуудтай тэмцье л гэдгүй юм бол
Зочин · 2019/01/15
Н.Энхболд юу хийснийг мэдэхгүй Ж.Эрдэнэбат харин ч сүүлийн үед харагдаагүй боломжийн ЕС байсан
Халх · 2019/01/15
Энэ шудрага дүр эсгэгч Нямдоржийг та нар дутуу үнэлж байна. Хор найруулахдаа дээд зэргээр гаршсан Нямдорж УИХ ын дарга болно доо. Маш их эртнээс бэлтгэсэн хуйвалдаан хор найруулга шүүдээ!!!!!!
Иргэн · 2019/01/15
Ж.Эрдэнэбат бол өнөөгийн ЗГ-ын өөдрөг бүхний эхлэлийг тавьсан хүн?! Залуу, мэдлэг чадвартай эвлэрлийг барьж асуудалд нухацтай хандах чадвар түүнд бий?!
Иргэн · 2019/01/15
Ж.Эрдэнэбат бол өнөөгийн ЗГ-ын өөдрөг бүхний эхлэлийг тавьсан хүн?! Залуу, мэдлэг чадвартай эвлэрлийг барьж асуудалд нухацтай хандах чадвар түүнд бий?!
Иргэн · 2019/01/15
Ж.Эрдэнэбат бол өнөөгийн ЗГ-ын өөдрөг бүхний эхлэлийг тавьсан хүн?! Залуу, мэдлэг чадвартай эвлэрлийг барьж асуудалд нухацтай хандах чадвар түүнд бий?!
Зочин · 2019/01/15
Eooe, Yu vee. Estoi novchiin Erdenebat hurtel yuuv Dee,,, ugui shuu eserguutsej bn.
Zochin · 2019/01/15
Za ene naymdorj enkhtubshin nar bolio ene zasag tor chini khobsgol ubsiin khumuuseer duurlee shuu ed nar mash khuuramch khumuus shuu dee
Zochin · 2019/01/15
Za ene naymdorj enkhtubshin nar bolio ene zasag tor chini khobsgol ubsiin khumuuseer duurlee shuu ed nar mash khuuramch khumuus shuu dee
иргэн · 2019/01/15
Эдний хэнэнч хэрэггүй. Аюурсайханыг томилох нь зүйтэй. МАНАН мафийн их бага гар хөлүүд
бодлын хулгайч · 2019/01/15
ЭД НАР ХЭРЭГГҮЙ. МИ-ГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ.