Топ модель Э.Одгэрэл өчигдөр цахим орчинд дотуур хувцастай зургаараа олны анхаарлыг татав. Тэрбээр Итали дотуур хувцасны брэндийн нүүр царай болж байгаагаа ийн зарлажээ. 

Топ моделийн зураг авалт нисэх онгоцонд явагдсан бөгөөд Монголын түүхэнд хэзээ ч болж байгаагүй өвөрмөц дүрслэлийг харуулж чаджээ. Мөнхийн залуу хэмээх тодотголтой Одгэрэл хэдийн 50 насны босгыг давсан хэдий ч түүнийг ийм сайхнаараа байгаад олон эмэгтэйчүүд нууцхан атаархаж буйгаа илэрхийлж байлаа.