Үр хүүхдээ болзошгүй эрсдэлээс цаг тутам хамгаалж байх ёстой эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ гэмтээх тохиолдол бүртгэгдсээр байна. Тухайлбал,

  • 2020.02.14-ний өдөр Говьсүмбэр аймагт 40 настай эм Б нь өөрийн хүү 16 настай эр М-г зодсоны улмаас М нь 2 давхрын тагтнаас үсэрчээ. Үүний улмаас хүүгийн хоёр хавирга нь хугарч гэмтсэн байна.
  • 2020.02.16-нд 01.10 цагийн орчимд Налайх дүүрэгт 17 настай эр Ц-г хойд эцэг болох 40 настай эрэгтэй Ч нь архидан согтуурсан үедээ хутгалж гэмтээсэн байна.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдийг зодож бус, асуудлыг ярилцаж шийдвэрлэх хэрэгтэйг анхаарна уу. Эс бөгөөс шилжилтийн насны хүүхдийн сэтгэл зүй эмзэг мэдрэмтгий байдаг бөгөөд сэтгэцийн эмгэгтэй болгох, төлөвшилд сөргөөр нөлөөлөхийг анхаарна уу.