COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын 2020 оны эхний хагас жилийн эдийн засаг, нийгмийн төлөв байдлыг танилцуулъя.

Үндэсний Статистикийн Хорооноос 2020 оны 7-р сарын 17-ны өдөр тархаасан нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллээр 2020 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс Жуулчдын тоо 79.9%, Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 26.9%, Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 15.7%, Экспорт 28.2%, Импорт 15.0% Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 21.4% тус тус буурчээ.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2.8%, Улсын нэгдсэн төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ 33.8%, Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 34.1%-аар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.