Сайн байна уу? Нэрийг минь нууцлаад захиаг маань оруулаад ѳгѳѳрэй. Бага байхаас эхлээд аав гэх хүн ээжийг маань зодож нүдэж архи ууж агсан тавьж хардаж хутга шѳвгѳндѳѳ тулж айдас хүйдэстэй бага нас маань ѳнгѳрсѳн гарч зугтаасан хэзээ согтуу орж ирэх бол яах бол хэмээн мѳнхийн түгшүүртэй.

Эрүүлжүүлэх юмуу цагдаа дуудаад ѳгчихѳѳр маргааш нь гарч ирээд бүүр эсэн юм болдог байсан. Эгч бид 2 ер нь бол үхээсэй хэмээн боддог ярьдаг хүсдэг байсан. Ээжийгээ л жаргаах юмсан эцэг гэх хүнд зодуулж дарлуулж зовж амьдарсан ѳдрийн тоогоор ээжийгээ жаргаана гэж ярьсаар бодсоор ѳссѳн. Гудамж булан тойрч зугтааж ѳвлийн хүйтэнд нүцгэн шахуу гэрээсээ зугтаан гарч айл бараадан согтуу галзуу хүнээс нуугдаж ѳнгѳрѳѳсѳн ѳдѳр олон. Эцэг тэгээд хэрэгт орооцолдож аавын хаалга татахад ээж эгч бид 3 үлдэж ээж маань 2 охиноо хүний дайтай юмаар дутаахгүйн тулд оёдлын газар, автобус баазад кондуктор гээд ажлууд хийж эхэлсэн. Гэвч ээж маань ажлын газрын хүмүүстэйгээ жаахан жаахан уудаг болсон. Эхэндээ зүгээр яваандаа архи уухаараа уйлна бүүр агсан тавьж орилж чарладаг болов.

Аав шоронгоос гарч ирэн бид 3-г хайж ирээд эхэндээ даруухан байснаа тѳд удалгүй дахин ууж, уух уухдаа ээж аав 2 хамт ууж хоорондоо хэрэлдэж зодолдож ѳнѳѳх тамын амьдрал дахиад эхэлсэн. Ийм байдалтай амьдарсаар эгч бид 2 дээд сургуулиа тѳгсѳж тус тусын амьдралаа хѳѳж эхэлсэн. 6н жилийн ѳмнѳ аав гэнэт нас барж ээж үргэлжлүүлэн уусаар үлдсэн. Аавыг нас барснаас хойш ээж улам гүнзгий архинд орж хэний ч үгийг үл тоож хэн ч байсан агсам согтуу тавьж дийлдэхгүй уусаар ѳнѳѳдрийг хүрлээ. Архитай орчинд амьдралаа ѳнгѳрѳѳсѳн бараан дурсамж мѳн одоогийн ээжийн байгаа байдал бараг шѳнѳ бүр зүүдлэгдэж бодогдоод болохгүй юм. Ээжийг одоо надаас ѳѳр хайхрах хүнгүй. Эгч болоод ээжийн эгч дүүс орхисон. Гэтэл би удахгүй тѳрѳх гэж байдаг. Ээж аав 2 орох орноо зарж үгүй хийсэн, би 7н жилийн турш ажиллаж байр түрээслэж амьдруулсан. Гэвч аав байх үед аав ээж 2 чинь гэж аав ѳнгѳрснѳѳс хойш ээж чинь архи уугаад байна гэж түрээслэсэн юм болгоноос хѳѳгдѳн гарч хэдэн ч удаа нүүснээ мартаж. Одоо бол ээж маань үнэхээр аймшигтайгаар архинд орсон. Орондоо 00д гадаа гудамжинд хаана таарсан газраа ууна. Архины мѳнгийг нь ѳгѳхгүй бол авч ѳгсѳн юмыг тавьж ууна, гуйлга гуйж ууна уухлаараа зүгээр л чѳтгѳр. Ач зээ нараа хүртэл үгийн муугаар харааж зүхэж занаж сүрдүүлж уйлж орилж юм эвдэлж гадаа нохойны хэвтэр дээр хүртэл очиж хэвтсэн байгаа юм. Ганцаараа ярина. Би одоохондоо ээжээс хол хѳдѳѳ тѳрѳхѳѳ хүлээгээд байж байгаа юм.

Гэвч ээжийн талаар ѳдѳр бүр ингэлээ тэнд согтуу байна ингэж байна хэмээн ардаас залгаж нѳхѳртѳѳ мэдэгдүүлвэл эвгүй хэмээн нууж ээжийнхээ нэрийг бодож байвч ѳдѳр бүр санаа зовж шаналгаатай байна. Архинаас гаргах ямар нэгэн газар дагуулаад очвол шууд л зугтаачихдаг. Архинаас гаргах гэж янз бүрээр гуйж уйлж уурлаж аргалаж үзсэн нэмэр байгаагүй. Арай л аймаар уудаг. Ийм хүнийг яах вэ?Тѳрѳх гэж байгаа учраас тайван баймаар байдаг гэвч ээж минь яаж байгаа бол яаж архинаас гаргах вэ, даарч байгаа боловуу одоохондоо ганцаардаж байгаа боловуу хэмээн үргэлж санаа зовж юу хийж байна миний ээж гээд залгахаар л уучихсан эсвэл уух мѳнгѳ ѳѳдѳѳс гуйгаад байхаар нь уур хүрээд утсаа тасалсан ч гэсэн тайван ч унтаж чадахгүй хонох юм.

Яавал дээр вэ. Бас эгч ээж 2 таарахаа больсон, надад үнэхээр хэцүү байна ээжийгээ бодохоор. Дэргэдээ бас байлгаж болохгүй байна одоогоор. Архи нууж эсвэл ѳр тавьж уугаад хэнийг ч байсан хараалын муухай үгнүүдээр харааж салаавч гаргаж байж болохгүй муухай үйлдлүүд гаргадаг учраас.